Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт газрын хэвлий хөндсөн этгээдүүдийг яллагдагчаар татжээ

2024-05-13 Мэдээ, мэдээлэл


“Үл таних хүмүүс техник хэрэгсэл ашиглаж, газар ухаж байна” гэх мэдээлэл Төв аймгийн цагдаагийн газарт өнгөрсөн сарын 18-нд бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Өндөрширээт сумын нутагт нэр бүхий иргэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийг хөндсөн байжээ.

Уг хэрэгт экологи, эдийн засгийн үнэлгээ хийхэд 6.8 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн 24.2.1 дэх зааснаар нэр бүхий иргэдийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.