Аюулгүй бэлгийн хавьтал гэж юуг хэлэх вэ?
• Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх
• Бэлгийн нэг хавьтагчтай байх, үнэнч байх
• Хавьталд орохоос өөр хэлбэрээр буюу үнсэлцэх илэх зэргээр таашаал авах
• Бэлгийн хавьтал бүрт бэлгэвчийг зааврын дагуу зөв хэрэглэх нь таныг БЗДХ-ний эрсдэлээс хамгаална.
Бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
• Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих (гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанаас зайлсхийх)
• Хосууд бие биедээ үнэнч байх, бэлгийн үнэнч нэг хавьтагчтай байх
• Бэлгэвчийг зааврын дагуу зөв, тогтмол хэрэглэх
• Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт хамрагдаж, ХДХВ, БЗДХ-ыг илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах
• БЗДХ-ын ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах, хэрэв өвчний шинж тэмдэг, зовиур илэрвэл бэлгийн хавьтагчийн хамт цаг алдалгүй эмчлүүлэх
• Эмчилгээний үед дэглэм баримтлах (бэлгийн хавьталд орохгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх гэх мэт)
• Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орвол өвчний шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндээ шалгуулж байх
• БЗДХ авах эрсдлээс татгалз!
Дашрамд сануулахад, Та бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэснээр БЗДХ/ХДХВ/ДОХ болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж чадна.
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.