УИХ чуулганы өнөөдрийн /2023.05.19/ хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн журмын тухай хуульд зааснаар үг хэлбэл сайн байна. Тухайлбал, тус хуульд зааснаар ард нийтийн санал асуулга явуулах журамд Байнгын хороон дээр энэ тухай саналыг гаргах буюу УИХ-ын гишүүдийн гуравны нэг эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар санаачлах ёстой. Хэрэв УИХ-ын гишүүний 3/1 санаачилбал ард нийтийн санал асуулга явуулах тухай хэлэлцэнэ” хэмээн мэдэгдлээ.