Манай улс дэлхий нийтэд ковид гарсан жилүүдэд буюу “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт”-ийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021-2023 онуудад нийт 2.0 их наяд төгрөгийн эх үүсвэрээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тусгасан.
Хөтөлбөрийн хүрээнд зээл олголтын нөхцөлийг хөнгөвчилж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүүг жилийн 6 хувь болгон бууруулсан. Уг зээл нь Монголбанк 60 хувь, банкуудын 40 хувийн эх үүсвэртэйгээр санхүүжиж байсан бол өнгөрөгч оны аравдугаар сараас 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд санхүүжүүлж байна. 2022 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийтдээ 1.4 их наяд төгрөгийн зээл буюу сард дунджаар 118.8 тэрбум төгрөг олгожээ.
2021 онд 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.4 мянган зээлдэгчид, 2022 онд 732.3 тэрбум төгрөгийн зээлийг 7,847 зээлдэгчид олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 93.3 сая төгрөг, үүнээс Улаанбаатар хотод олгосон зээлийн дундаж 101.5 сая төгрөг, орон нутагт 67.7 сая төгрөг байна.
Дашрамд дуулгахад, КОВИД-19 цар тахлын үед өрхийн орлогыг дэмжих, худалдан авах чадварыг хамгаалахад бодитой дэмжлэг үзүүлэхээр хөтөлбөрийн зээлийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр иргэдийн хүсэлтийг үндэслэн шат дараатай таван удаа хойшлуулсан. Уг хэмжээний үр дүнд ойролцоогоор 63.2 орчим мянган зээлдэгч хамрагдаж 3.5 орчим их наяд төгрөгийн үлдэгдэлтэй зээл 1.0 их наяд төгрөгийн төлбөрөөс дунджаар 2.5 жилийн хугацаанд чөлөөлөгдсөн байна.
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.