Зургадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглолоо

2023-04-3 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9.2.8 зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загас агнах, барихыг хориглохоор тусгасан байдаг. Учир нь энэ үеэр загасны үржлийн ид оргил үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг. Загасны үржлийн үед агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай юм хэмээн БОАЖЯ мэдээлэв.

Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 300 нэгж хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.