Д.Тогтохсүрэн: Гишүүдийн буруутай нь тогтоогдохгүй бол УИХ-ын тогтоол гарч, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой

2023-03-30 Парламент


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээхээр болсон талаар өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтад 66 гишүүн оролцсон. Цаасаар нууц санал хураалт явуулсан юм. Хувь хүний асуудал, мөрдөн байцаалтын нууцтай холбоотой зүйл ярьж байгаа учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууцаар явуулах саналыг мөрдөн шалгах байгууллагаас тавьдаг.

Хэлэлцүүлгийг нь нууцаар, санал хураалтыг ил явуулдаг байх нь зүйтэй. Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр гишүүний өрөө нь байна. Өөрийнх нь ажлын алба нь түдгэлзэнэ. Шалгаж дуусаад буруутай нь тогтоогдохгүй бол УИХ-ын тогтоол гарч, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Зарим нь гишүүнийг хамгаалах талаас нь ярьж, зарим нь хэрэгтэй танилцсан” гэдгийг хэллээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.