ХПВ-ийн идэвхжил нь жирэмсэн эх, нярайд аюултай эсэх нь вирусын төрөл, папилломын байршлаас хамаарна

2023-03-2 Мэдээ мэдээлэл

Папиллома вирусын ихэнх тээгч нь өөрийгөө халдвар авсан гэдгээ мэддэггүй. Олон улсын судалгаагаар дэлхий нийтэд буюу халдвар тээгчдийн 93 хувь нь энэ ангиалалд багтдаг байна. Учир нь тухайн хүн халдвар авсан ч хэвийн дархлаатай бол халдвар нь ямар ч байдлаар илэрдэггүй.

Харин папиллома вирусын халдвартай эсэхээ мэдэхгүй жирэмсэлсэн бол папиллома вирус нь бусад олон “унтах” шархны нэгэн адил хүүхэд төрүүлэх үед дааврын болон дархлааны “дүүжин”-ээс болж идэвхжих чадвартай. Өөрөөр хэлбэл, хүний папиллома вирусын идэвхжил нь жирэмсэн эх, нярай хүүхдэд аюултай эсэх нь вирусын төрөл, папилломын байршлаас хамаардаг байна.

Энд нэг зүйлийг тодруулахад, хүний папиллома вирусыг мэргэжилтнүүд 120 гаруй хэлбэртэй гэж үздэг. Үүний 40 гаруй хэлбэр нь эмэгтэйчүүдийн бэлгийн замаар халдварладаг. Гэвч эдгээрийн цөөнх нь умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдог аж. Бэлгийн замын хүний папиллома вирусыг умайн хүзүүний цөмрөлтөд өмөнтэй хамааралтай эсэхээс хамаарч бага эсвэл их эрсдэлтэй хэлбэр гэж ангилдаг. Бага  эрсдэлтэй хүний папиллома вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэхгүй, бэлгийн замын үү ургацаг байдлаар голдуу илэрдэг бол их эрсдэлтэй хүний папиллома вирус нь умайн хүзүүний хорт хавдарт хүргэдэг гэж тодорхойлдог. Ойролцоогоор 15 орчим их эрсдэлтэй хэв шинж умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог байна.

Нөгөөтэйгүүр, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч халдвар тээсэн эмэгтэйчүүдийн 15 хувьд хүний папиллома вирус нь умайн хүзүүнд тодорхойлогддог бөгөөд энэ нь нярай хүүхдэд халдварлах хамгийн аюултай газар болдог аж.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.