Сар шинийн баярын өмнө 50,000, 100,000-тын дэвсгэртийг гүйлгээнд гаргана гэх мэдээллийг Монголбанк няцааж, мэдэгдэл гаргав.
Тус мэдэгдэлд “Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэж, нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл” баримт бичигт Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж буй мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийн талаар тооцоо судалгаа хийж, үр дүнг нь УИХ-д танилцуулах үүрэг өгөгдсөн байгаа билээ.
Үүнийг цахим сүлжээ болон зарим мэдээллийн хэрэгслээр гуйвуулан бичиж байгаа тул иргэд, олон нийт мэргэжлийн байгууллагаас нь албан ёсоор мэдээлээгүй асуудлыг үнэн мэт хүлээн авч, цааш дэвэргэхгүй байхад анхаарахыг хүсье” гэжээ.
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.