Б.Энхбаяр: Х.Баттулгын өөрийнхөө компанийг байгуулсан утга нь одоо бодоход их учиртай байж

2022-12-16 Парламент

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тус хууль нь 27 жилийн дараа төрийн өмчийн хуулийн шинэтгэлийг хийх гэж буйгаараа онцлог юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Энэхүү хуулийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Бид энэхүү шинэтгэлийг 27 жилийн дараа хийх гэж байна. Уг нь 1990 онд бүх зүйл эзэнтэй, төртэй байсан. Гэтэл хувьчлал нэрээр баялагийн тэгш бус хуваарилалт, тэгш бус байдал алдагдсан. Харин энэ хувьчлалаар хамгийн их өрмийг нь авсан хүмүүс улс төрд орж, шийдвэр гаргасаар ирсэн. Тухайлбал, Х.Баттулгаас эхлээд мах, талх, буудал гээд бүх юмыг нь авсан. Ингээд дараа нь өөрөө улсын Ерөнхийлөгч хүртлээ явсан. Энэ хоорондоо төмөр зам, нүүрс гээд их олон юмтай хутгалдсан.

Ер нь энэ хүний өөрийнхөө компанийг байгуулсан утга нь одоо бодоход их учиртай байж. Тэр Женко гэдэг нэр нь. Өөрөөр хэлбэл, Женко гэдэг нэр чинь Загалмайлсан эцэг киноны мафийн компанийн нэр шүү дээ. Харин өөрөө тэр одоо хамгийн том хулгайны загалмайлсан эцэг болсон байна. Тэрбээр киноныхоо гол баатар болжээ. Үнэхээр амьдралдаа хэрэгжүүлж, бас чадсан байна.

Гэхдээ тэр нэг зүйлийг дутуу тооцоолжээ. Ард түмэн улсаас дээш давсан эрх ашгийг хэнд ч зөвшөөрдөггүй юм. Бид хаант засаглалтай байхдаа ч уул, ус, газар, шороо, байгалийн баялагаасаа давсан эрх мэдэлтэй хэнийг ч толгой дээрээ залж байгаагүй юм шүү” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.