С.Амарсайхан: Төвбанк 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар ашиглан, зарим арилжааны банкны дүрмийн санг нэмсэн

2022-12-15 Засгийн газар

 

-Манай улсад 8 хувийн хүүтэй 64 мянга орчим өрх бий-

Засгийн газрын хуралдаанаар ипотекийн хөтөлбөр, хэрэгжилт түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хяналт шалгалт хийх ажлын хэсгийн хуралдааны дүнг танилцуулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монголбанк 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн ипотекийн зээлийг зохицуулдаг үйл ажиллагаагаа зохицуулах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс энэхүү хүрээний асуудлыг хэрхэх талаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлтийг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Ерөнхий сайдын зүгээс уг асуудлыг шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг санхүүгийн зохицуулах хорооны зарим удирдлагууд ипотекийн зээлийн санхүүжилтийн дүрэмд өөрчлөлт оруулж, хууль зөрчиж, зориулалтын бусаар ашигласныг буцаан төвлөрүүлэх тухай тогтоолын төслийг танилцуулсан байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр:

-Ипотекийн зээлийн хүүг найман хувь биш зургаан хувь богох боломжтой гэдэг дүгнэлт гарсан
-Урьдчилгаа төлбөрийг зээлийн батлан даалтын сангийн оролцоотойгоор 30 хувийг 20 хувь болгох боломжтой
-Эргэн төлөлтийг хүү, үндсэн зээл дээр иргэд БСБ-ууд хоорондоо тохирч, эргэн төлөлтийг уян хатан байлгах боломжтой гэдэг дүгнэлт гаргажээ.

Тэрбээр “Гэвч Монголбанк дээрх гурван асуудалд одоо ч байр сууриа илэрхийлээгүй байна. Тус банкнаас 1 хувийн хүүтэй гаргасан зээлийг иргэдэд 12 хувиар олгодог байгаад одоо 8 хувиар олгож байна. Төвбанк 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар ашиглан, зарим арилжааны банкны дүрмийн санг нэмсэн. Тэгсэн атлаа зээлийн хүүг 8-аас 6 хувь болгох ажлыг дэмжихгүй байна. МИК зөвхөн Төв банк,  Засгийн газрын эх үүсвэрээр ипотекийн зээл олгох ёсгүй. Тэд санхүүгийн өөр эх үүсвэр бүрдүүлэн, зээл олгох ёстой. Төв банк үр ашиггүй зарцуулсан мөнгөө эргүүлэн авч, дараагийн зээлүүдийг санхүүжүүлэх ёстой. 20 орчим мянган өрх зээл авахаар хүлээж байна. Энэ зээл бүр наймаанд орсон шүү дээ. Хамгийн гол нь Засгийн газар Төв банкны үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Бид асуудлыг хамтран шийдье л гэсэн юм “гэв.

 

 

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.