Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийг Засгийн газар зарлалаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас хүн засагладаггүй, хууль засагладаг байх зарчмыг барьж ажиллаж байгаа.
Эхлээд нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэлье. Энэ асуудлыг Засгийн газар гурван удаа ярьсан. Эрх мэдэлтэй хүмүүс, албан тушаалтнууд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байдаг. Ийм учраас эцэст нь “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн үед олон, олон зүйл тодорхой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч хэд, хэдэн бичгийг АТГ руу явуулсан байдаг” гэв.
Нүүрстэй холбоотой хэрэгт гурван төрлийн зүйл яригддаг. Энэ талаар мэдээлэл нэхэж байгаа, жагсаж байгаа, ямар арга хэмжээ авч байгаа тухай асууж лавлаж байгаа хүсэлтэд хариулт өгөхийн тулд АТГ болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч хүргэж байна.
Нүүрстэй холбоотойгоор гэрээ, тээвэр, төмөр замтай холбоотой гурван төрлийн хэрэгт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа юм байна.
1. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Б.Ганхуяг
2. Эрдэнэс таван толгой компанийн захирал асан Д.Ариунболд
3. Эрдэнэс таван толгой компанийн удирдлагын багт ажиллаж байсан н.Отгонжаргал, н.Нурлат
4. Таван толгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал
5. Таван толгой төмөр зам ХХК-ийн удирдлагын багийн гишүүд
6. Гаалийн ахлах байцаагч н.Эрдэнэбаяр
7. Хил хамгаалах ерөнхий газрын Гашуун сухайт дахь төлөөлөгч н.Доржжүгдэр
8. Гаалийн хилийн хамгаалах ерөнхий газрын ахлах н.Дэлгэрдалай болон Жижиг таван толгой компанийн хувьцаа эзэмшигч Ажнай Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн засаг дарга Сэддорж зэрэг хүмүүсийг шалгаж байгаагаа хуулийн байгууллага мэдээлсэн байна.
Сүүлийн 10 жилийн нүүрс тээвэрлэлт, экспортын талаар БНХАУ, Монгол улсын прокурорын байгууллага хэрэг үүсгэн шалгаж, зөрүүг тулгаж эхэлжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.