Гэрээсээ гараад төөрсөн малчин эмэгтэйг айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн Халуун усны-Адаг гэдэг газарт Малчин П есдүгээр сарын 24-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах, бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтууд малчин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:28 цагт гэрээс нь зүүн зүгт 4 км-т “Мойлтын-Ам” гэдэг газар айлын өвөлжөөнөөс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.