Огноо: 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр.
Тендер шалгаруулалтын нэр: “Ирээдүй” цогцолбор сургуулийн 2 дугаар бага сургуулийн барилга, сантехникийн засвар /Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо/-ын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0139
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос
“Ирээдүй” цогцолбор сургуулийн 2 дугаар бага сургуулийн барилга, сантехникийн засвар /Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо/-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.
Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онуудын борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 30 хувиас багагүй байна;
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 он;
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2015, 2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй тусгай зөвшөөрлийн хүрээнд ажил хийж гүйцэтгэсэн байх;
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх:
Тендерийн хамт 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн, 16 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: Тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж,
Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр,
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар
Холбоо барих утасны дугаар: 75757807
Цахим хаяг: www.tender.gov.mn, www.ub-procurement.mn
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.