ТЕНДЕРИЙН УРИЛГА

2017-06-10 Тендер

Огноо: 2017-05-02

Тендер шалгаруулалтын нэр: Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох авто зам 2.4 км /Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо/

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-17/0069

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Зайсангийн авто замаас Зайсангийн толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох авто зам 2.4 км /Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо/-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /Тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын борлуулалтын дундаж орлого санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн саналын 50%-иас багагүй байна

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он;

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй үнийн дүнтэй авто зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэсэн байх;

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Зам, тээврийн яамны

  1. ЗБ-1 Хатуу хучилттай зам барих эсвэл

2.8.1 Хатуу хучилттай зам барих

Эрчим хүчний яамны:

  1. 2.1 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт (0.4-10 кв)

Харилцаа холбооны зохицуулах хорооны: Б ангиллал 5

  1. Харилцаа холбооны сүлжээ дэд бүтцийн суурьлуулалт засвар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл Үүнд: Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар

Тендерийн хамт ₮26,400,000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, 16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцох эрхтэй эсэх: Оролцох эрхгүй

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатархот, Чингэлтэйдүүрэг, Бага тойруу-15, Самбуугийнгудамж,

НийслэлийнЗасагзахиргааны 4 дүгээрбайр, 10 давхарт

НийслэлийнХудалданавахажиллагааныгазар

Холбообарихутасныдугаар:75757807

Цахим хаяг: www.tender.gov.mn,www.ub-procurement.mn

 

 

 

 

   
   
   
   

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.