Иорданд 25 тонн хлорын хий дүүргэсэн агуулахын сав дэлбэрчээ

2022-06-30 Ертөнц

 

Йорданы Хашимит хаант улс нь 89342 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Ази тивийн баруун захад байрладаг орон. Йордан голын зүүн эрэг дээр оршдог уг улс нь Ази, Африк, Европ гэсэн гурван тивийн уулзвар дээр урд болон зүүн талаараа Саудын Араб, зүүн хойд хэсгээрээ Ирак, хойд талаараа Сири, баруун талаараа Израиль улстай хиллэдэг.Тус улсад агуулахын сав лебедканаас унаж, хөлөг онгоцны тавцан руу мөргөжээ. Ингэснээр хүмүүс зугтаж шар өнгийн хий агаарт хөөрсөн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр агуулахын савыг Жибути руу экспортлохоор төлөвлөж буй 25 тонн хлорын хий дүүргэсэн байжээ. Эрх баригчид оршин суугчдыг цонхоо хааж, гэртээ байхыг уриалав.

Ерөнхий сайд Бишер аль-Хасавне Дотоод хэргийн сайдаар ахлуулсан мөрдөн байцаах багийг бүрдүүлэн тус хэргийг шалгахыг даалгажээ.

Эх сурвалж: Уahoo news

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.