О.Баасанхүү: Г.Занданшатар нохой муурны тухай хууль өргөн барихаар ярьж байна

2022-06-20 Нам хөдөлгөөний амьдрал

Ардчилсан намын 4:11 Мэдээллийн цаг өнөөдөр боллоо.

Мэдээллийн эхэнд АН-ын бүлгийн хуулийн зөвлөх О.Баасанхүү “Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг төрийн ордны хуйвалдааны байдлаар хийх замаар явууллаа. Г.Занданшатар байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх нь ёсгүй. Г.Занданшатарын ноцтой асуудлыг удахгүй гаргаж тавина. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг авах гэсэн хүмүүс Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй. Тэр тусмаа зарим нэгэн этгээдүүдтэй нийлж АН-ын бүлэгт халдлаа. Өмнө нь МАН, АН-ын бүлгийг хагалж байсан. Удахгүй чуулган тарах гэж байна. Олигтой хууль хэлэлцээгүй.

Д.Цогтбаатар гутал хувцасны хууль ярьж байсан бол Г.Занданшатар нохой муурны тухай хууль өргөн барихаар ярьж байна. Гэтэл Монгол Улсын өрийн асуудлыг яах вэ. Өрөндөө газар нутгаа алдах эрсдэл үүсээд байна. Элчин сайд нар ажлаа хийж чадахгүй байна. УИХ-ын бүрэн эрх хэрэгжих чадамжгүй байна. Иймэрхүү байдалтай байвал УИХ-ыг тараана.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Эрх баригчид авлигал, бүх юмны бурууг Үндсэн хууль руу чихээд өнгөрөх гэж байна. Г.Занданшатарт анхааруулахад хоёр жилийн өмнө баахан юм хийгээд Үндсэн хуулийг арван жил хөдөлгөхгүй гэж ярьж байсан. Үндсэн хуулиар оролдоно гэдэг бол Монгол Улсаар тоглох гэж буй хэрэг шүү. Дээрээс нь Ерөнхий сайд “Энэ цаг үеийг  сонгож Ерөнхий сайд болохгүй байсан” хэмээн ярьж байсан. Та нарыг хэн гуйж залаад байгаа юм. Та нар ажлаа ялархаж ажил хийж болохгүй. Эрх мэдэлдээ шунасан шунал чинь ард түмнийг тараалаа. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдруулсаар иргэд туйлдаж байна. 200 мянган төгрөгөөр нэг тор хүрэхгүй хүнс худалдаж байна. Үндсэн хууль гэж сүгсэлзэх гэж хэрэггүй. Нохой салхилуулаад, аз жаргалтай гүйгээд байх юм. Ямар их завтай юм. Бид та нарын амар заяаг үзүүлэхгүй ээ. Л.Оюун-Эрдэнээ  чамайг ард түмэнтэйгээ шахна. Та нар зургаан жилд юу  ч хийгээгүй. АН-ын бүлгийн асуудлыг яаралтай горимоор хэлэлцлээ.  Манай намын асуудал та нарт “падлий” ч байхгүй. Хавар та нарыг залуус “ажлаа хий” гэж шахсан. Эргээд та нар араас нь нулимж байна. Худлаа гэвэл дарга нар бензиний үнэ нэмэгдсэнийг мэдэхгүй. Удахгүй та нар ууртай ард түмэнтэй тулхад ойрхон байна. Монголын төр та нарыг эрхлүүлэхгүй.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.