УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатад Үндэсний баяр наадмын тухай хуулийг яаралтай оруулж ирэх үүрэг өглөө.
Тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний баяр наадмын хуулийн төслийг өнөөдөр, маргаашийн дотор хэлэлцэж, нэг тийш нь болгох хэрэгтэй байна. Улсын баяр наадам болох гэж байна. Уяачид хувийн болон хэсэг бүлгийн эрх ашгаа хойш тавиад 100, 101 жилийн ойгоор эв нэгдлийн наадам хийх хэрэгтэй . Нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байна. Дэг журамтай нааддаг болохын тулд арга ядаад хуульчилж байна. Баяр наадмыг хуульчилдаг улс байхгүй. Нэгэнт өргөн баригдсан хуулийг нэг тийш нь гаргаж, шийдэх хэрэгтэй” хэмээн хуулийн төслийг яаравчлах чиглэл өглөө.