Монгол Улсын нийт гадаад өр энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор өссөн гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
Улсын нийт гадаад өр энэ оны эхний улиралд 33.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.6 хувь, өмнөх улирлаас 0.3 хувиар өссөн байна.
Нийт өрийн 12.6 тэрбум ам.доллар буюу 37.1 хувийг шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 8.9 тэрбум ам.доллар буюу 26.3 хувийг бусад салбарын өр эзэлж байна. Харин 8.4 тэрбум ам.доллар буюу 24.7 хувийг Засгийн газрын өр, 2.6 тэрбум ам.доллар буюу 7.7 хувийг Төв банкных, 1.4 тэрбум ам.доллар буюу 4.2 хувийг Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр эзэлж байгаа юм.
9 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.