УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батсуурь мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АН-ын Дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарласан. Энэ сунгаа 2-р сарын 22-ны өдөр зарлагдаж, 4-р сарын 3-ны өдөр дүнгээ гаргах ёстой. Даргын сунгаанд АН-ын гишүүн ямар ч хүн нэрээ дэвшүүлэх боломжтой.
АН Парламентад суудалтай нам учир Парламентын гишүүн намыг даргалж байх ёстой гэсэн үзэл санаатай. О.Цогтгэрэл гишүүн нэрээ татсан учир би нэрээ дэвшүүллээ. Олон сайхан залуучууд нэрээ дэвшүүлэх байх гэсэн хамгийн сүүлд экс Ерөнхийлөгч Х.Батттулгатай өрсөлдөх болж байна.
Мөн намын даргад нэр дэвшихээр 500 сая төгрөгийн дэнчинг хугацаанд нь төлсөн. Дэнчингийн мөнгө дотоод сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулагдана” гэв.