Нэг өдөр бяцхан Томас захиа авчирч, ээж нь захиаг задалж уншаад уйлсан боловч хүүдээ “Танай хүү бол суут ухаантан, манай сургууль танай хүүг сургах боломжгүй. Энд танай хүүгийн хирд хүрч зааж сургах чадвартай багш байхгүй тул та бүхэн өөрсдөө хүүгээ сургана уу” гэж уншиж өгчээ.
Олон жилийн хойно Эдисон тэр захиаг олж уншихад “Танай хүү оюун ухааны хомсдолтой тул бид хүүг цаашид сургах боломжгүй” гэсэн байж. Үүнийг уншаад тэр “Томас Алва Эдисон бол оюун ухааны хомсдолтой хүүхэд байсан боловч агуу ээжийнхээ хүчинд эрин зууныхаа эрдэмтэн болсон юм” хэмээжээ. Тэрээр мянга давсан нээлтийн зохиогчийн эрхийг авсан байдаг. Хамгийн гол нээлтүүд нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин болон кино гаргадаг машин кинофотограф юм. Мөн туршилт хийх зориулалттай анхны үйлдвэрлэлийн, шинжилгээ судалгааны лабораторийг байгуулжээ.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
2023-01-27
2023-01-26
© 2023 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.