УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2022.01.04/-ийн хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний талаарх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцэв. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.
Тэрбээр “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний талаарх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдөр УИХ-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны долдугаар сарын 1-ны өдрийн 02 дугаар тогтоолоор уг тогтоолын төслийн талаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Чинбүрэн ахалсан. Ажлын хэсэг нийт таван удаа хуралдаж “хүн ам аюулгүй байдал” сэдэвт хурлыг төрийн ордонд зохион байгуулсан болно. Ажлын хэсэг тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг боловсруулахад төслийг хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд УИХ-ын гишүүдийн хэлсэн санал, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийг баримт бичгүүд, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл болон бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан бөгөөд тогтоолын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн.
Үүнд,
-Монгол Улсын аюулгүй байдал “Алсын хараа-2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монгол Улсын удмын санг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүний генетекийн оношилгоо эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлын талаарх холбогдох хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэх
-Хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж байгаа шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах,
Хүн амын өсөлт нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ асаргаа сувилгаа, сургалт мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах,
-Хүүхдийн тооноос хамаарч дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Тиймээс УИХ-ын Байнгын хорооны эрхэм гишүүдээ, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаарх авах арга хэмжээний талаарх арга хэмжээний тухай ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” хэмээв.
Ийнхүү тус хуралдаанаар тогтоолын төслийн зүйл тус бүрт санал хураав. Тухайлбал, хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор жирэмсэн эмэгтэй, эх хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ асаргаа сувилгаа, сургалт мэдээллийн чанар хүртээмжийг сайжруулах асуудал багтлаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.