Э.Энхбат начныг маргааш сүүлчийн замд нь үднэ

2021-12-30 Мэдээ, мэдээлэл

Булган аймгийн Могод сумын уугуул, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбатыг маргааш /12.31/ сүүлчийн замд нь үдэхээр болжээ. Спортын төв ордноос 05.40 цагт үдэн гаргах аж. Түүний хувьд олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас ноцтой гэмтэн БНСУ-д болон эх орондоо удаан хугацааны эмчилгээ хийлгэж, энэ сарын 24-нд таалал төгссөн.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.