БНСУ дахь Элчин сайд, Консулыг эгүүлэн татах санал хүргүүлжээ

2021-12-13 Мэдээ, мэдээлэл

БНСУ дахь Элчин сайд, Консулыг эгүүлэн татах санал хүргүүлжээ

Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Эрдэнэтуяа, Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах саналыг баасан гарагт Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Өмнөд Солонгост амьдардаг 13 настай монгол охиныг сургуулийнх нь дээд ангийн сурагчид зургаан цагийн турш зодсон хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан иргэд Элчин сайдын яам, консулын алба ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилж, олон гомдол иржээ.

Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудал Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг. Хэрэв Ерөнхийлөгч уг саналыг хүлээн авбал УИХ-ын Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Харин Гадаад харилцааны сайд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.