Хүмүүжигч хүүхдүүд сургалтын шинэ цахим танхимтай болжээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, Монгол дахь Канадын Элчин сайдын яамны дэргэдэх “Канад сан”-гаас зарласан төслийн уралдаанд амжилттай оролцсон байна.
Төслийн шагналаар “Цахим танхим”-ыг засварлан тохижуулах санхүүжилтийг авч ашиглалтад оруулаад буй. Тус цахим танхим ашиглалтад орсноор хүмүүжигч хүүхдүүдийн сурч боловсрох, мэдээ мэдээллээр хангагдах, цар тахлын нөхцөлд ерөнхий боловсролын хичээл болон их дээд сургуулийн хичээлийг цахим хэлбэрээр суралцах таатай нөхцөл бүрдэх юм.