Ю.Цэндэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралд өргөдөл гаргагчаар түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Жамбалсүрэн, гавьяат хуульч өмгөөлөгч С.Нарангэрэл, өмгөөлөгч Ж.Жавзандулам нар оролцсон ажээ.