Эрт босох. Оройтож унтаад оройтож сэрэх нь л өөрөө асуудал. Өглөө амарсан ч юм шиг үгүй ч юм шиг сэрж, арай гэж ажилдаа очоод бие нь сэрж амжилгүй өдрийн хоолны цаг болно. Хоол идээд бас л нозоорсоор ажил тарна. Ажлын бүтээмж гэдэг зүйл мөрөөдөл болно. Тиймээс л та цагтаа унтаж, тогтож цагтаа босож хэвш.