Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна

2021-06-14 Мэдээ мэдээлэл
Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож байна

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн төрсөн өдөр өнөөдөр /2021.06.14/ тохиож, 53 нас хүрч байна. Тэрбээр 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төржээ.

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11.40 минутад байхаар тогтсон. Түүний тангараг өргөх ёслол олны анхаарлыг татаж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өгсөн нийт сонгогчийн  805.430 буюу 67.8 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Өөрөөр хэлбэл, хамгийн бага ирцтэй Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их санал авсан Ерөнхийлөгчөөр түүхэнд үлдэв. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу  тэрбээр зургаан жилээр нэг удаа Төрийн тэргүүнээр ажиллах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.