Туул голын эрэг дагуу олгосон 19 газрын захирамжийг цуцлахыг хотын даргаас шаардлаа

2021-05-21 Парламент

“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна.

Өнөөдөр /2021.05.21/ Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нар оролцлоо.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд өөрсдийн сонгогдсон тойргийн хэмжээнд чадлаараа ажиллаж ирсэн. Харин энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нийслэл хотод тулгамдсан олон асуудлыг дүүрэг, Нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд ажиллахаар санал нэгдлээ” хэмээгээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллана гэв.

Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуух эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийслэлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлого, нийслэлд концесс, бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бусад хууль тогтоомжуудад хотын хөгжлийн бодлогын асуудлыг тусгах чиглэлээр ажиллах юм байна. Түр хороо ажилласнаар нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин бүрдэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх зэрэг үр дүнг хүлээж байна.

Мөн энэ үеэр Туул голын дагуух бургасыг огтолж бетон зуурч барилга барьж, иргэдийн амарч зугаалах газрыг бэлдэхээс илүүтэй онгон байгалиар нь үлдээх юм.  Туул голын  эрэг дагуу олгосон 19 газрын захирамжийг цуцлахыг хотын даргаас шаардлаа.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.