Айлын хашаанаас олдсон байлдааны зориулалттай бөмбөгийг аюулгүй болгожээ

2021-05-11 Мэдээ, мэдээлэл

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2021.05.02-ны өдөр Багахангай дүүргийн 2 дугаар хороонд айлын хашаанд байлдааны зориулалтай бөмбөг байна гэх мэдээлэл иржээ. Үүний дагуу Цагдаагийн хэлтэс хамгаалалтанд авч аюулгүй болгожээ. Тодруулбал,  05-р сарын 11-нд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн 6 хүний бүрэлдэхүүнтэй устгалын бүлэг айлын хашаанаас бөмбөгийг тээвэрлэн суурин газраас 5 км орчим зайд гарган устгасан байна.  Тус бөмбөг нь ПАБ-150 загварын байлдааны зориулалтай нисэх онгоцны бөмбөг бөгөөд бөмбөгний хөнөөлийн радиус (тойргийн хэмжээ) нь 1км, 2 дугаар хорооны хэсгийг бүрэн устгах чадвартай байсан байна.
Цаашид байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйл болон байрлалын талаарх мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдэгдэж өөрийн болон иргэдийн амь нас, аюулгүй байлыг хангах талаар хүн бүхэн анхаарч сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.