Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх иргэдийн бүртгэл 3 хоногийн дараа дуусна

2021-05-7 Гадаад харилцаа

Гадаад улсад байгаа иргэд 2021.4.20-ноос 2021.5.09-нийг дуустал хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. Дипломат төлөөлөгчийн газруудын мэдээллийг www.consul.mn/index.ph холбоосоор аваарай.

Сонгогч Та Улсын бүртгэлийн ерөнхий газрын election.burtgel.gov.mn сайтаас мэдээллээ шалгана уу.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

Алхам 1

Маягтаа элчин сайдын яамны сайтаас татаж авч бөглөөд гадаад паспорттойгоо өөрийн биеэр очиж бүртгүүлэх

Алхам 2

Маягтыг хэвлэж гарын үсэг зураад паспортны хуулгатайгаа хамт элчин рүүгээ шуудангаар илгээх

Алхам 3

Маягтыг бөглөж гарын үсэг зурж скандаад пасспортоо мөн сканардаад мэйлээр илгээх

Гадаад улсад саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийг Монгол Улсад бүртгэгдсэн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасалт хийж, улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж холбогдох өөрчлөлтийг хийнэ.
Гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021.5.25-ны өдрөөс өмнө салбар комисс өөрийн байранд ил тавьж, цахим хуудсанд байршуулан сонгогчдод өөрийн мэдээлэлтэйгээ чөлөөтэй танилцах бололцоогоор хангана.
Санал авах өдөр 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 07:00 цагаас-22:00 цагаас өөрийн оршин суугаа улсын элчин сайдын яаманд биеэр очиж санал өгнө.
Жич: 2020 оны мэдээллээр Гадаад улсад оршин суугаа 180,000 гаруй мянган Монголчууд байна. 2017 онд 7200 хүн сонгуульд оролцох бүртгэлээ хийлгэж баталгаажуулсанаас ердөө 4816 хүн саналаа өгсөн чамлалтай тоо баримт байна. Монгол улсын хөгжилд Монгол хүн бүрийн оролцоо идэвх чухал тул та ч мөн идэвхтэй оролцоорой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.