ЭЕШ-ын цахим бүртгэл энэ сарын 20-нд хаагдана
Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт хаагдана. Бүртгэлийн хугацааг сунгахгүй бөгөөд сонгосон хичээлийг өөрчлөх боломжгүй. Тиймээс ЕБС-ийг төгсөж буй сурагчид болон өмнөх оны төгсөгчид хичээл сонгохдоо сайн бодоорой.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
- Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн хэрэгсэл
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэхүү заалт нь зөвхөн өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/