Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг танилцууллаа.
Цогц төлөвлөгөөний хүрээнд гурван чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжид зээл олгож буй юм. Тухайлбал, ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 346.2 тэрбум төгрөгийг 5,129 зээлдэгчид олгоод байна. Үүнээс 772 нь аж ахуйн нэгж бол 4,357 зээлдэгч нь иргэн байгаа юм.
Түүнчлэн Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 216.2 тэрбум төгрөгийг 1,455 зээлдэгчид олгожээ.
Мөн 2,547 зээлдэгчид 190.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.