Ц.Ганзориг: Ойрын хоёр сар нэг сая 600 мянган тун вакцин ирнэ

2021-03-19 Засгийн газар

"Ойрын хоёр сар нэг сая 600 мянган тун вакцин ирнэ"

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас вакцинжуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг “Хүмүүс вакцины нөөц хангалттай байгаа эсэхийг болон вакцин тасалдах эрсдэлтэй үгүйг их асуудаг. Энэ бол дэлхийн 90 гаруй оронд үүсээд буй бэрхшээл юм. Давагдашгүй хүчин зүйл гэж ойлгож болно. Монгол улсын хувьд, дөрөвдүгээр сарын эхээр Спутник В вакцины 300,000, Синофармын 900,000, Астра Зенека вакцины 300,000 хүн тун вакцин ирнэ. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд  Файзерын 25,740, Астра Зенекагийн 97,600 хүн тун вакцин гурав, дөрөвдүгээр сард ирэхээр болсон.

Файзер вакцин 25,740 буюу бага тун орж ирж байгаа учир эрхтэн шилжүүлсэн болон архаг хууч өвчтэй хүмүүст хийнэ.

Ийнхүү нийт нэг сая 600 мянган тун вакцин ирж, 800 орчим мянган хүн вакцинжуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжид Улаанбаатарт байгаа иргэдийг тавдугаар сарын 1-нээс өмнө татан авах хуваариа хийсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийг гурав, дөрөв, тавдугаар сард вакцинжуулж дуусна. Одоогоор хариу арга хэмжээний багийг вакцинжуулж дууссан. Одоогоор үйл ажиллагаа нь тасралгүй явах ёстой салбарын алба хаагчдыг вакцинжуулаад эхэлсэн. Мөн худалдаа үйлчилгээний болон боловсролын салбарын алба хаагчид, өндөр настнуудыг вакцинжуулах ажил хийгдэж байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.