Бүлгийн хуралдаанаар, коронавирусний цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд Засгийн газраас өмнө нь 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд, зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж үзлээ. Монгол Улсын жилийн төсвийн хагастай тэнцэх хэмжээний мөнгийг зарцуулсан ч вакцин захиалаагүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв.
Хүүхдийн мөнгө олгох нь зөв бодлого ч 350 мянган хүүхэдгүй өрхөд тэгш, хүртээмжтэй байж чадахгүй байгаа, өдөр тутмын орлогоор амьдардаг 180 мянган өрхийн орлогын эх үүсвэр үгүй болжээ. Энэ мэтээр бодлогын дэмжлэгт орж чадаагүй, тусламж дэмжлэгийн гадна үлдээд байгаа өрх олон байгаа тухай бүлгийн гишүүд ярьж байв. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрын зарцуулах мөнгөний тоо ихсэх тусам иргэд ядууралд өртөж байна гэж дүгнэж байгаа аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.