“Эрдэнэс Тавантолгой ХК” 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөгөө өнөөдөр танилцууллаа.
Тус бизнес төлөвлөгөөний тогтоол өнөөдөр баталгаажсан байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Бизнес төлөвлөгөөний дагуу 2025 он гэхэд хүрэх зорилтийн тухайд,
Хөрөнгө оруулалт 10.1 их наяд байна
Үндэсний их бүтээн байгуулалт хийнэ
Орлого ₮32 их наяд, үнэлгээ ₮50 их наяд төгрөг байна
Монгол Улсын санхүүгийн үндэс ЭТТ байна
20 төсөл 5,500 ажлын байр бий болгоно” гэв.
Тус хугацаанд Эрдэнэс Тавантолгой ХК нийт найман төслийг хэрэгжүүлэх аж.
Мөн тэрбээр “1,072 хувьцаатай иргэн 2023-2025 он хүртэл жилд 669.751 төгрөгийн ногдол ашиг хүртэх тооцоо гарсан. 2021 онд бид 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Ингэхдээ нийт 2 их наяд төгрөгийн бонд гаргана гэж төлөвлөснөөс эхний ээлжинд 800 орчим тэрбум төгрөгийн бонд худалдаалахаар гуравдугаар сарын 5-ны өдөр холбогдох бичиг баримтыг СЗХ, Монголын хөрөнгийн биржид хүлээлгэн өгсөн.
Энэ нь анх удаа төрийн компани иргэд, ААН, гадаадын хөрөнгө оруулагчдадаа нээлттэй зарлаж байгаа бонд юм. Монгол улсын иргэн энэ бондыг худалдаж аваад бондын хүүгээр өөрийнхөө хөрөнгийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой байх нээлттэй хэлбэрээ зарлаж байгаа юм. Бид гуравдугаар сарын 25-нд зарлаж, гуравдугаар сарын 31-нд арилжаа явуулах төлөвлөгөөтэй байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.