ОХУ-д бүтээсэн коронавирусийн эсрэг 10 мянган хүн тун Спутник-V вакциныг манай улс хоёрдугаар сарын 7-ны өдөр хүлээн авсан.
Уг вакциныг ямар хэлбэрээр авсан талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ОХУ-аас хандиваар 50 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн. Эдгээр вакциныг татан авч, хадгална. ДЭМБ зөвшөөрсний дараа ашиглана” гэсэн мэдээллийг өгч байв.
Харин өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ энэ тухайд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Эхний ээлжийн Засгийн газрын худалдаж авсан вакцин орж ирсэн. Энэ нь Спутник вакцин бөгөөд 10,000 тун ирсэн. Бусад вакциныг худалдан авах ажил чиглэл бүрээр хийгдэж байна. Засгийн газар коронавирусийн эсрэг вакцин худалдан авах хөрөнгө санхүүгээ шийдвэрлэсэн. Зөвхөн тусламжийн гар хараад сууж байгаа асуудал байхгүй” гэв.
Түүнчлэн тэрбээр тус вакцины тухайд “Спутник-V вакциныг ДЭМБ бүртгэх шатандаа явж байгаа. Дархлаажуулалтын хатуу нөхцөлтэй улс орнууд хэрэглэж эхэлсэн тохиолдолд Монгол Улс тус вакциныг хэрэглэж болно гэсэн хуулийн заалт бий. Үүнийг үндэслэж ЭМЯ-ны дэргэдэх хүний эмийн зөвлөл хуралдаж, вакцинуудыг бүртгэж, дархлаажуулалтын ажилд бэлтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар оруулж ирсэн вакцинуудыг Европ, Латин Америк, Азийн олон улс хэрэглэж байгаа учраас ДЭМБ зөвшөөрөл олгохтой зэрэгцэн дархлаажуулалтад ашиглах бүрэн боломжтой гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Ташрамд дурдахад, Спутник-V вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байгаа хэдий ч манай улсын хувьд дархлаажуулалтад ашиглахад хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүйг ЭМЯ-наас мэдээлсэн.
Харин Засгийн газраас вакцинжуулалттай холбоотойгоор 226 тэрбум төгрөгийг баталсан гэдгээ мэдэгдээд буй.
13 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.