Дулаан дамжуулах шугамын худгаас цогцос олжээ

2021-03-2 Мэдээ, мэдээлэл

 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, дулаан дамжуулах шугамын худагт хүн нас барсан байна, цогцсыг гаргуулах хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 03.01-ний өдрийн 15:05 цагт Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 8 км замыг туулан 15:18 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулаан дамжуулах шугамын 663 дугаар худгаас нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат П /63 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлж өгсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.