Эхний ээлжинд 150 тун вакцин авчирна

2021-02-17 Засгийн газар

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд/Даваа гараг/ авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна.
БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд нарт даалгалаа.

Мөн гудамж, талбай, тусгаарлах байр, хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, алба хаагчдад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, Улсын нөөцөөс нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, бээлий, амны хаалт, ариутгал, халдваргүйтгэлийн бодис зэргийг хэрэгцээт газруудад өгөхөөр болов.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.