Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковид 19-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа.
Тэрбээр “Вакцинжуулалтыг бусад улсуудаас тэргүүн эгнээнд хамруулах ажлыг хийхээс өөр аргагүй юм байна. Вакцинжуулалтын өмнөх үндэсний хэмжээний ажил нь Нэг өрх, нэг иргэн шинжилгээ юм. Шинжилгээнд хамрагдаж буй иргэддээ баярлалаа
Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан.
Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина. Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны тунг хийлгэнэ” гэв.
Түүнчлэн вакциныг хэр хурдан оруулж ирэх асуудлыг шийдвэрлэнэ, төдий чинээ вакцинжуулах ажлыг хурдан эхэлж, бид энгийн амьдралдаа орох боломжтой гэлээ.