Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, С.Амарсайхан, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, Ц.Сэргэлэн, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нар Улсын Их Хуралд Биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлэг байгуулж байгаа тухай албан бичгээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.
Тус лобби бүлгийн гишүүд мэргэжлийн болон нийтийн биеийн тамирыг дэмжсэн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг дэмжих болон тус салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэхэд олон улсын дэвшилтэт туршлага, ололт амжилтыг эх орондоо нэвтрүүлэх чиглэлээр төрийн бодлого, хуулийг санаачлан батлуулахын төлөө идэвхтэй ажиллах юм байна.
Түүнчлэн биеийн тамир, спортыг дэмжих чиглэлд иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд түшиглэж, судалгаа шинжилгээнд тулгуурлан, идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.