Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хүүхдийн баяраар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл, зөвлөмж гаргалаа. Энэ талаар өнөөдөр тус газраас мэдээлэл хийсэн юм.
Шалгалтанд есөн дүүргийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 26 иргэн, 115 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийсэн байна. Нийт 211 зөрчил илрүүлснээс 104 зөрчлийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 30 заалт бүхий 4 албан шаардлага хүргүүлэн ажиллажээ. Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1.565.710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авчээ. Үүнээс 69 нэр төрлийн бүтээгдэхүүний хугацаа нь хэтэрсэн байсан бөгөөд Үүнд: /Ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кесел, чокопай, резинэн чихэр, модтой чихэр, тоглоомтой чихэр/ багтжээ.
Гэхдээ өмнөх оныхтой харьцуулахад зөрчил дутагдал харьцануй багассан нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах, сонгож авах талын мэдлэг нэмэгдсэнтэй холбоотой байна гэж НМХГ-аас үзэж байгаа юм.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас дараах анхааруулгыг хүргэж байна. Тэр тумсаа “Эх үрсийн баяр”-аар хүүхдүүддээ бэлэг сонгохдоо дараах зүйлийг анхаарах хэрэгтэй гэв.
Баярын өдрөөр хүн ихтэй газруудад хүнсний бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол олон байдаг. Тиймээс эцэг, эхчүүд баярын үеэр хүүхэддээ бэлэг болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа найдвартай газраас, хадгалах хугацаа дууссан, хадгалалтын горим зөв явагдаж байгаа эсэхийг сайтар шалгаж худалдан авах хэрэгтэй. Гудамж талбайд ил задгай худалдаалж буй жимс, чихэр, бэлэг зэргийг худалдан авахгүй байх нь зүйтэй. Мөн дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг болохыг анхаарууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.