ШӨХТГ НӨАТ-ын сугалаанд зөрчил байхгүй гэж үзжээ

2021-02-3 Мэдээ, мэдээлэл

 “И-Баримт” буюу НӨАТ-ын сугалааны азтан шалгаруулах үйл ажиллагаа шударга бус явагддаг. Сугалааны азтан шалгаруулах бөмбөлөгт асуудал бий. IT ажилтан 36 удаа азтан болсон” зэрэг иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу холбогдох албаныхан хамтарсан шалгалтыг хийжээ.

Уг шалгалтын дүн, мэдээллийг ШӨХТГ-аас анилцууллаа.

ШӨХТ “Нэгдүгээрт, сугалааны азтан шалгаруулах бөмбөлөгт жингийн асуудал байгаа эсэхийг ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газартай хамтарч шалгасан. Үүнтэй холбоотой зөрчил илрээгүй. Хоёрдугаарт, И-баримтын сугалаанаас гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн алба хаагчид их дүнтэй хонжвор хождог гэх асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтарч шалгахад уг асуудал тогтоогдоогүй.

Тодруулбал, 2018-2020 онд дээрх байгууллагуудад өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт ажилчдаас 47 алба хаагч давхардсан тоогоор 89 удаа азтан болсон байна. Тэд нийт гурван сая гаруй төгрөгийн хожвор хожсон бөгөөд хамгийн өндөр дүнтэй тохирол нь 310 мянган төгрөг байсан. Түүнчлэн дээрх байгууллагын 139 алба хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 961 иргэний судалхад нэг хүн 40 сая төгрөг хожсон байна. Тиймээс ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байна. Гэхдээ НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ” гэлээ.

ШӨХТГ-аас сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэж үзжээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.