“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацав. Энэ ташаа мэдээлэл юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр “…“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй. Мөн ийм асуудал ямар нэг түвшинд яригдаагүй. Х.Бадамсүрэн захирал ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа” гэлээ.
Түүний хувьд 2016 оны арванхоёрдугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилласан. Улмаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд 100 хувь шилжүүлж, ТӨҮГ-ын статустай болгоод 2019 оны гуравдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар ерөнхий захирлаар улираан томилсон байдаг. Тэр жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ашигтай ажиллаж улсын төсөвт нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлсэн юм.