УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганаар хэлэлцэх асуудлыг танилцуулахдаа сайд нарыг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, сайд нарыг УИХ-д тангараг өргүүлнэ гэдгийг мэдэгдлээ.
Мөн УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаалтаа хийх юм.
Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Үндсэн хуулийн цэцийн 2021 оны нэгдүгээр дүгнэлт;
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
- Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
- Хуулийн төслүүдийг эцэслэн батлах;
- УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулга;
- Засгийн газрын гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа;
- УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хаалт.