Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч амлалтадаа хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй

2021-01-28 Парламент
УИХ-ын чуулганы өнөөдрийн /01.28/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар уг хориг болон оффшортой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр “Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад АТГ-ын томилгоог нэг хүн бүгдийг нь хариуцаж, харц, аашаараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм бэ. Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор данснаас төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.  Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтадаа хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй. Томилгоог нэг хүн биш 76 хүн ярилцаж байж шийдэх ёстой” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.