Тодруулбал, Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нисэх”-ийн байр есөн давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын тагтаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 20:35 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид нэг км зам туулан 20:37 цагт очиход тус байрны иргэн 17 настай, эмэгтэй М унаж гэмтсэн байсан тул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.