Кувейтүүд 8 сая ам.доллараар Түлэнхийн төв барьж өгнө

2017-05-25 Засгийн газар

Түлэнхийн төвийн шинэ барилгыг Кувейт улсын буцалтгүй тусламжаар барих гэрээнд өчигдөр гарын үсэг зурсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлжээ. 1957 онд баригдсан Түлэнхийн төвийн барилгыг 2011 онд акталж, шинээр барилга барихаар болсон боловч санхүүжилтийн асуудлаас болж гацаад байсан билээ.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Кувейт Улсын Эль-Кувейт хотод болжээ. Монголын талаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Кувейтийн талаас Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулла Ал-Бадер оролцсон байна.

Нийт 10 сая ам.долларын өртөгтэй барилгын 8 сая ам.долларыг ийнхүү Кувейт улсаас буцалтгүй тусламж болгон олгохоор болжээ. Түлэнхийн төв 2018 онд нээгдэх юм байна.

М.Цагаан

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.