Борлуулалтын ажилтан болон худалдаа эрхлэгчдээс коронавирус илэрлээ

2021-03-28 Мэдээ, мэдээлэл

 

Дархан-Уул аймгийн шуурхай штабаас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээлэл өглөө. Өчигдрийн 18.00 цагаас хойш аймгийн хэмжээнд 10 тохиолдол бүртгэгдэж, шинээр батлагдсан тохиолдол 40 боллоо.

Сүүлийн 10 тохиолдлын дөрөв нь томоохон борлуулалтын компанийн ажилтан бол хоёр иргэн нь Олон улсын худалдааны төвийн хүнсний ногоо, бараа худалдаа эрхлэгчээс илэрчээ. ААНБ-уудын ажилтнуудын дунд тандалтын шинжилгээ хийхэд нэг иргэний хариу эерэг гарсан бол тусгаарлалтад байсан гурван иргэний хариу мөн батлагджээ.

Тусгаарлалтад байснаас бусад 7 иргэний ойрын болон дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. Тиймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.