ЖИНГЭЭ ХЭТЭРХИЙ ОЛОН ҮЗЭХ
Хүний биеийн жин өдөрт 2 килограммаар хэлбэлзэж байдаг. Жингийн хэлбэлзэл нь ихэвчлэн шингэний өөрчлөлттэй холбоотой байдаг бөгөөд саяхан идсэн зүйлтэй ч холбоотой байж болох юм.
ХУВЦАСНЫХАА ЖИНГ ТООЦОХГҮЙ БАЙХ
Дунджаар эмэгтэйчүүд 0.8 кг, эрэгтэйчүүд 1.2 кг жинтэй хувцас өмсдөг байна.
БИЕИЙН БҮТЦЭД БИШ ЖИНДЭЭ ЗӨВХӨН АНХААРАХ
Биеийн жингээс илүү биеийн бүтэц чухал. Өөх тосны хэмжээ хэвийн байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Гаднаа туранхай боловч дотуур таргалалттай хүний биеийн жин хэвийн хэмжээнд байж болох ч энэ нь эргээд эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох юм.
ШӨНӨ ЖИНГЭЭ ҮЗЭХ
Өдрийн турш идсэн хоол хүнс болон уух зүйлсээс шалтгаалан таний биеийн жин өөрчлөгддөг. Тиймээс өглөө давсгаа сулласныхаа дараа хувцасгүйгээр жингээ үзээрэй.
ОЛОН ЯНЗЫН ЖИНЛҮҮР АШИГЛАХ
Биеийн жин хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарах нь чухал. Нэг жин дээрээ жингээ үзээд байвал үүнийг ойлгоход илүү дөхөм болно.
СҮҮЛИЙН ҮЕИЙН ДИЖИТАЛ ЖИН БАЙХГҮЙ
Гэртээ байгаа хуучин жингээ солих цаг нь болжээ. Шинэ жин худалдаж авахаасаа өмнө хүмүүсийн сэтгэгдлийг уншихад цаг гаргаарай.
ЖИНГЭЭ ЗӨӨЛӨН ГАДАРГУУ ДЭЭР ТАВИХ
Жин нь хатуу гадаргуу дээр байрлах зориулалттай. Хивс зэрэг тэгш бус гадаргуун дээр жинлэхэд алдаатай тоо гардаг.
ДАВАА ГАРАГТ ЖИНЛЭХ
Даваа биш баасан гарагийн өглөө жингээ үзэх тохиромтой. Учир нь ихэнх хүмүүст ажлын 5 өдрийн турш тогтсон дэглэмтэй байж чаддаг.
ДАСГАЛЫН ДАРАА ЖИНЛЭХ
Дасгал хийсний дараа шингэн алдагдаж биеийн жин буурдаг. 1 кг жингийн өөрчлөлт нь 4 аяга буюу 1 л шингэн алдагдсаныг илэрхийлнэ.
ТОО НЬ ТАНЫ СЭТГЭЛ САНААНД НӨЛӨӨЛДӨГ
Жин дээр гарч ирсэн тоо таний урмыг хугалдаг бол тун муу хэрэг. Энэ тоо таны хэн болохыг шийдэхгүй нь лавтай. Өдөр тутмын эрүүл амьдралыг хэв маяг таныг зорилгодоо хүрэхэд тань ойртуулж өгнө. Өөрт гарч буй эерэг өөрчлөлтүүдээ анзаарч өөртөө анхаарал тавиарай.
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.