Ипотекийн зээлээ хойшлуулахгүй төлж байгаа иргэдэд ямар нэгэн урамшуулал байхгүй

2020-12-18 Банк, санхүү
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлын өнөөдрийн хурлаар шийдвэрлэсэн нэг зүйл нь урт хугацаатай репо санхүүжилтийн хүрээнд ирэх 2021 оны эхний улиралд 250 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмж олгохоор болсон байна. 

Өөрөөр хэлбэл, арилжааны банкуудаар дамжуулаад ЖДҮ болон уул уурхайн бус экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд 10.5%-ийн хүүтэй зээл олгох боломж бүрдэж байна.

Энэхүү санхүүгийн хэрэгслийг өнгөрсөн хурлаараа танилцуулснаар хойш Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан сарын хугацаанд 230 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин энэ чиглэлээр 400 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн тул Мөнгөний бодлогын хороо дээрх шийдвэрийг гаргасан байна. Репо санхүүжилтээс ААН-үүд шинээр зээл авахаас гадна өмнө нь зээлтэй байсан ЖДҮ болон уул уурхайн бос экспортын үйл ажиллагаа явуулдаг газрууд хуучин авсан зээлийнхээ бүтцийг шинэчилж, хүүгээ 10.5% болгон бууруулж, төлөлтийн дарамтаас чөлөөлөгдөх боломж бүрдсэн.

Төв банк ирэх онд Монгол Улсын эдийн засаг 6.4%-аар өснө хэмээн өмнөх тооцооллоосоо өөдрөгөөр төсөөлжээ. Тэр үед эдийн засаг эрчимжих үеэр зах зээлийг дэмжих эх үүсвэр хангалттай байгаа гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ТБҮЦ өссөн шалтгааныг тайлбарлахдаа дурдлаа.

Тодруулбал, төв банкны үнэт цаас(ТБҮЦ) сүүлийн ганц сард л гэхэд 1 их наядаар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 7.3 их наяд төгрөгт хүржээ. Энэ нь барилжааны байнкууд зээл гаргахад эрсдэлтэй хэмээн үзэж, зээл гаргахын оронд байгаа эх үүсвэрээ ийнхүү төв банканд бодлогын хүү буюу 6%-ийн хүүтэйгээр байршуулж байгаа гэсэн үг.
Валютын нөөц өсөж байгааг Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ онцоллоо. Худалдааны тэнцэл ашигтай гарч, 2019 оны түвшинд ойртож байгаа бөгөөд төлбөрийн тэнцэл ирэх онд 400 гаруй сая доллароор ашигтай гарах төсөөлөлтэй байгааг тэрбээр хэлэв.

Монголбанк 2020 оны эхнээс өнөөг хүртэл авсан бодлогын арга хэмжээний хүрээнд нийт зээлийн 22%-ийг бүрдүүлж байгаа 186 мянган зээлдэгчийн 2.3 их наядын зээлийг хойшлуулж, шийдвэр гаргажээ.

Ипотекийн зээлийн дахин хойшлуулах буюу ирэх оны долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулж байгаатай холбоотойгоор зээлээ хойшлуулахгүй төлж байгаа иргэдэд ямар нэгэн урамшуулал байхгүй гэдгийг Мөнгөний бодлогын хорооны гишүүн Б.Энхжин тодруулав. Харин анх төлөлтийг хойшлуулах шийдвэр гарсантай холбоотойгоор зээлээ төлсөн иргэдэд 2%-ийн хүүтэй дүйцэх урамшуулал олгох шийдвэрээ Засгийн газар хэрэгжүүлэх нь.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.